Улсын хэмжээнд халдварын 85 тохиолдол батлагдлаа
5 сарын 27, 2022

   Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 85 тохиолдол батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 6 тохиолдлоор бага үзүүлэлт юм.

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 62 нь Улаанбаатар хотод, 23 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлын тоо 924 735 болжээ. Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй.