Дээрх мэдэгдлийг META компанийн зүгээс өөрийн цахим хаягаараа дамжуулан нийтэд зарласан байна.
Тэдний тайлбарлаж байгаагаар Хятадын TIK TOK-ийн богино хэмжээний REELS бичлэгүүд үзэлтээрээ эрчимжиж байгаа тул өөрсдийн FACEBOOK, INSTGRAM-ийн богино хэмжээний бичлэгтээ анхаарах болно гэсэн байна.
Ингэснээр фейсбүүк хаяг эзэмшигч иргэн аравдугаар сарын 1-ний өдрөөс лайваар онлайн худалдаа хийх боломжгүй болж байна.
Харин шууд лайваар арга хэмжээ болоод үйл явдлыг шууд дамжуулах боломжтой юм байна