Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Засгийн газрын шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийлээ. Тэрбээр "Их, дээд сургууль болон МСҮТ-ийн хичээлийг долоо хоногийн өмнө эхлүүлнэ. Ерөнхий боловсролын сургуулийн хичээл хуулийн дагуу есдүгээр сарын 1-нд эхлэх зохицуулалттай тул энэ хугацаанд эхэлнэ. Гэвч ачаалал өндөртэй, түгжрэлд нөлөөлдөг тодорхой байршлууд дахь 20 орчим сургуулийн хичээл эхлэх болон тарах цагийг 15-30 минутаар өөрчилнө" гэлээ. Түүнчлэн сурагчийн дүрэмт хувцас шинээр заавал ав гэж шахахгүй. Эцэг, эхийн сонголт гэдгийг онцлов.
Холбоотой мэдээ