УИХ дахь Хөгжлийн банкийг хянан шалгах түр хороо төрийн байгууллагуудын Хөгжлийн банкнаас авсан зээлийг хэрхэн барагдуулах шийдвэрийн талаар Засгийн газрын мэдээллийг сонссон юм.
Энэ үеэр Хөгжлийн банкны захирал Н.Мандуул "Эрдэнэс Монгол ХХК дээр бүртгэлтэй 155.5 тэрбум төгрөгийн төслийн зээл бий. Энэ нь Эрдэнэс Монгол ХХК-ийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамын төслийн зээл бий. Бага зэргийн төлөлт хийсэн ч үлдэгдэл нь 155.5 тэрбум хүрсэн.
Тус зээлийг Эрдэнэс Монгол ХХК-ийн эзэмшлийн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаанд ногдох ногдол ашгаар Хөгжлийн банкны зээлийг эргэн төлүүлэх шийдвэр гарсан
. Зээлийн зөрүү төлбөрийг Эрдэнэс Монгол ХХК-ийн охин, нэгдэл компанийн хоорондын өглөг авлагаар тооцон төлж барагдуулна" гэлээ.