А.Ариунзаяа Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилогдлоо
8 сарын 31, 2022

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.

Шийдвэрийг танилцуулж байна.

  1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяа Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр,
  2. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан З.Мэндсайханыг "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл" -ийг хариуцуулахаар,
  3. Эрдэнэт үйлдвэрийн дарга Х. Бадамсүрэнг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар,
  4. Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд асан Г. Ёндонг "Эрдэнэт үйлдвэр"-ийн даргаар,
  5. Эрчим хүчний сайд асан Н. Тавинбэхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар,
  6. Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг ХХААХҮ-ийн дэд сайдаар,
  7. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б. Болор-Эрдэнийг Цахим хөгжлийн яамны дэд сайдаар,
  8. Зам, тээврийн хөгжлийн сайд Л. Халтарыг ЗТХ-ийн дэд сайдаар тус тус томилсон байна.

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн байр барих газрыг бүрэн чөлөөллөө

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон төлөөлөгч Б.Мөнхбат, Л.Ариунтуяа,  Н.Батсүмбэрэл нар тус дүүрэгт улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг газар дээр нь очиж шалгалаа.Тухайлбал 9 дүгээр хороо Дэнжийн мянгын Цагаан байрны хойд уулзвараас “Хүчит шонхор” захын уулзвар хүртэлх 4 эгнээ бүхий автозам, үерийн усны байгууламж, далангийн барилгын явцтай газар дээр нь очиж ажиллалаа. Мөн тус хороонд дүүргийн Төр захиргааны байр баригдаар төлөвлөж буй бөгөөд 4.8 га газрыг чөлөөлөөд байна. Цаашид дахин газар чөлөөлж, сургууль, цэцэрлэгийн цогцолбор, Соёлын төв байгуулж дэд бүтцийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа  аж. 

Мөн  дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дүүргийн нэгдсэн эмнэлгийн байр барих газар бүрэн чөлөөлөгдсөн байна.  Нийт 2.8 га газрыг чөлөөлсөн бөгөөд нэмж 4 талбар нэгжийг чөлөөлж, эмч ажилчдын байр барихаар төлөвлөж буй аж. Харин эмнэлгийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний асуудлыг нийслэлээс шийдвэрлэх шаардлагатай байна. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ