Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нарангийн энгэрийн хогийн цэгийн хамгаалалтын зурвас дагуу тарьсан 6500 мод тарьсан байна. Тэгвэл тус модны 92 хувь нь ургажээ. Анх 2017 онд “Ногоон төгөл” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Нарангийн энгэрийн хогийн цэгийн ойр орчмыг сайжруулж, тоосжилтыг бууруулах зорилготой мод тарьж эхэлсэн байна. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Нарангийн энгэрийн хогийн цэгийн хамгаалалтын зурвас дагуу тарьсан 6500 модны 92 хувь нь ургасан байна.
Хог хаягдал Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй том бэрхшээлийн нэг. Тийм ч учраас Нарангийн энгэрийн хогийн цэгийн ойр орчныг сайжруулах, тоосжилтыг бууруулахаар 2017 онд “Ногоон төгөл” төслийг санаачилж, мод тарьж эхэлсэн юм. Суулгасан суулгацыг арчилж, өндөр мод болгосон дүүргийнхээ Тохижилт, үйлчилгээний компанийнханд баярлалаа” гэв. Уг төслийн хүрээнд энэ намар мод өдрүүдэд дахин 10 мянган мод тарихаар төлөвлөжээ.