АТГ-аас Зам тээвэр хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг саатуулсан талаар мэдээлэл хийлээ. Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “2021 оны Азийн хөгжлийн банкнаас зээл олголттой холбоотойгоор зам барих багцын ажил, 2022 онд нээгдсэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор АТГ-аас шалгалт хийж байна. Тендерийн бичиг баримт боловсруулсан, сонгон шалгаруулсан, олгосон санхүүжилттэй холбоотойгоор шалгалт явуулж байна. Та бүхний асуугаад буй албан тушаалтныг АТГ-аас сэжигтнээр 48 цагийн хугацаатай баривчилсан нь үнэн. Дарханы замтай холбогдуулан тендер шалгаруулсан бүх албан тушаалтнуудыг бүгдийг нь шалгана. Энэ хүрээндээ мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цугларсан нотлох баримтуудыг үндэслэн прокурорын хяналтан дор баривчлах үндэслэл тогтоогдсон” гэв. АТГ-аас одоогийн уг хэрэгтэй холбоотойгоор 10 гаруй албан тушаалтныг шалгаж байгаа аж.
Холбоотой мэдээ