УИХ-ын ээлжит бус чуулганы хугацааг сунгалаа
8 сарын 26, 2022

      УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 26-ны өдөр буюу өнөөдрийг дуустал хуралдах захирамжийг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргаад байсан. Тэгвэл уг захирамжаа энэ сарын 31-ний өдөр хүртэл буюу ирэх долоо хоногийн лхагва гаригт дусахаар болгож сунгажээ.

  УИХ-аас Үндсэн хуулийн 39-1-т хамаарах заалтыг засч, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулсан хэдий ч эдүгээ Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулах замаар сайд нараа шинэчлэн томилох ажил энэ хугацаанд амжаагүй байгаа юм. Тиймээс ээлжит бус чуулганыг сунгаж байгаа юм.