Өсвөр насны хүүхэд төрсөн эцгээ хөнөөсөн хэрэг гарчээ
10 сарын 11, 2022

  Баянзүрх дүүргийн Баруун Алтан-Өлгийд өчигдөр /2022.10.10/ өсвөр насны хүүхэд онц ноцтой хүн амины хэрэг үйлдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, 17 настай М нь төрсөн эцэг Б-г хүзүүн тус газар нь найман удаа хутгалж, амь насыг нь хохироожээ. Эх сурвалжийн мэдээлснээр 17 настай М хэргийг үйлдэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II-р хэлтэс шалгаж байна.