Хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 50 дахь, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн Бахрейны Манама хотноо үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 59 кг жинд Монголын тамирчин Э.Энхтамир огцом өргөлтөөр 92 кг-ийг өргөн мөнгөн медаль хүртлээ.
Түлхэлттэй өргөлтөд Э.Энхтамир эхний захиалгаа 106 кг-аар өгч өргөсөн. Дараа нь 112 кг-ийг захиалсан ч хоёр оролдлого хийгээд өргөж чадаагүй байна. Ингээд нийлбэр дүнгээр /92+106/ 198 кг өргөсөн амжилт үзүүллээ.
Манай бусад туйванчид энэ дугаар сарын 12-нд 71 кг жинд Оюутны ДАШТ-ий мөнгөн медальт Г.Ануужин, энэ сарын 13-нд 76 кг жинд Д.Дархижав, энэ сарын 14-нд -87 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга М.Анхцэцэг дэвжээнд гарах юм.