Б.ЖАРГАЛМАА: 108 төвд хүүхдүүд хамгаалагдах биш хоригдож байна
10 сарын 14, 2022

  УИХцын чуулганаар ойрын өдрүүдэд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа Хүүхэд хамгааллын төсвийг 2023 оны төсөвт яагаад танасныг тодруулав. Тэрбээр "2023 оны төсвийн төсөлд 10 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Сангийн яамд өргөн барьсан ч 5.2 тэрбум төгрөг болгож танасан байна. Та бүхэн 108 утасны үйлчилгээний төвд очоод үз. Хүүхдүүд ямар байранд хамгаалагдаж байна. Бид хамгаалах нэрээр тэр хүүхдүүдийг хорьж байна уу? Бид очиж үзсэн үнэхээр зүрх өвдсөн. Ийм орчинд өсөж байгаа хүүхэд бидний ирээдүйг авч явж чадах уу? Хүүхдүүдээс төсвөө харамлаад байна уу" гэв.