Аймгийн хурц арслан М.Адьяахүүг зодоон, хүчингийн хэргээр шалгаж байна
10 сарын 25, 2022


  Өмнөговь аймгийн харьяат, хурц арслан М.Адьяахүү орцонд таарсан иргэнийг зодож, эхнэрийг нь хүчирхийлэхийг завдсан гэх мэдээлэл цахим орчинд тараад буй.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас "Өнгөрсөн амралтын өдөр буюу 21-ний өдрийн 03:20 минутад Баянгол дүүргийн тавдугаар хороонд зодолдоод байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүний дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид очиж шалгаад иргэн А гэж хүнийг эрүүлжүүлж, саатуулах байранд эрүүлжүүлсэн.

Гомдол аргасан иргэн Н, Ц болон тухайн хэрэгт холбогдсон иргэн А нар харилцан бие биедээ гэмтэл учруулсан гэж дуудлага өгсөн. Одоогоор шинжээч ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа тус цагдаагийн хэлтэст үргэлжилж байна" гэсэн мэдээллийг өгчээ.