УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг энэ оны аравдугаар сарын 06-ны өдөр АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулж, улмаар прокуророос саатуулсан хугацааг сунгах хүсэлт гаргаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг.
Тэгвэл тэднийг цагдан хорих хугацаа арваннэгдүгээр сарын 6-ны өдөр дууссан байна. Харин прокуророос цагдан хорих хугацааг дахин 30 хоног сунгах хүсэлт гаргаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг 30 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байна.