Өндөр уулнаас аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ
11 сарын 16, 2022

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас “Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль”-ийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд аймгийн төвөөс баруун урд зүгт 250 километрт байрлах Баруунбаян-Улаан сумын Бага богд хайрханд зохион байгууллаа.

“Идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүлжье” уриатай тус сургалтад 20 орчим алба хаагч хамрагдсан юм.

Алба хаагчид уулын өндөр хэсэгт аврах олс ашиглан гарах, эрэн хайх, аврах ажиллагааг богино хугацаанд зохион байгуулах, нэрвэгдэгсдийг буулгах, аюулгүй байдлаа хангах мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.

 Бага богд хайрхан нь аймгийн хамгийн өндөр цэг бөгөөд цавчим өндөр уул, хадтай далайн түвшнээс дээш 3590 метрийн өндөрт оршдог.