Чанарын баталгаагүй эм, эмнэлгийн хэрэгслийг стандартжуулах ажлыг ДЭМБ-тай хамтран хийнэ
11 сарын 18, 2022
ДЭМБ-ын Номхон далайн Баруун эргийн бүсийн зөвлөх багийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр эмийн чанар стандарт эм эмнэлгийн хэрэгслийн талаар олон чухал зүйлийн цаашид засгийн газрын бодлогын түвшинд авч хэрэгжүүлэхээр боллоо.
Монгол улсын засгийн газраас эм, эмнэлгийн хэрэгслэл болон эмийн бүтээгдэхүүний түүхий эдийн чанар стандартад онцгой анхаарч, олон улсын зарчмаар нь нэвтрүүлж хэрэгжүүлэхээр, ялангуяа хяналт нийлүүлэлт хараат бус байх ёстой гэсэн зарчмаар ажиллаж буйг дурдаад дараах саналыг ДЭМБ-ын зөвлөх багийнханд тавьж, хамтарсан баг ажлуулахаар болов.
Үүнд:
1. Монгол улс хэрэгцээт эмийнхээ 79 хувийг импортоор авдаг тул эмийн чанарыг хангах, хянахад эм шинжилгээний лабораторийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх
2. Эмийн зохицуулалтын чиглэлээр олон улсад баримталдаг стандарт, заавар, журмыг Монголын нөхцөл байдалд тохируулан боловсруулах, нэвтрүүлэхэд техникийн туслалцааг үзүүлэх
3. Хуурамч, стандартын бус эмийг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд эмийн зохицуулалтаар төлөвшлийн түвшин өндөр улс оронтой холбоо тогтоон, байнгын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
4. ДЭМБ-аас зөвлөмж болгодог эмийн зохицуулалтын үндсэн чиг үүрэгт эмийн хангамж, үнийн зохицуулалтын чиг үүрэг байдаггүй зэрэг болно.