Энэ сарын 21-ний өдөр 15 настай хүүхэд сургуулиасаа гарч яваад сураггүй болсон тухай дуудлага Завхан аймгийн Онцгой байдлын албанд иржээ.
Тодруулбал, Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багт 11.21-ний өдрийн 15:00 цагийн үед 15 настай хүүхэд сургуулиасаа гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэн Жишиг хорооллын оршин суугч Н /15 настай, эмэгтэй/-ийг 11.21-ний өдрийн 23:55 цагаас эхлэн “Чигэстэй гол”, “Таван чихийн-Ам”, “Худгийн-Ам” гэдэг газруудаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа аж.