Завхан аймагт 11 дүгээр сарын 21-ний өдөр 15 настай охин сургуулиа тараад сураггүй болсон билээ. Тэгвэл охиныг самарт явсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.
Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 23-ны өдөр охиныг ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
"Иргэд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхэд - эцэг эхийн хооронд ямар нэгэн нууц байхгүй, хүүхдүүдийн нууц зөвхөн эцэг, эхэд аюулгүй хадгалагдаж, тэднээс хамгийн зөв шийдэл, зөвлөгөө өгөх болно гэдгийг ойлгуулж байх юм" гэдгийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

USD


