Гадаад орнуудад суугаа Дипломат төлөөлөгчдийн газрууд цахим нотариатын үйлчилгээг нэвтрүүлж байна.
Тодруулбал, Монголын Нотариатчидын танхимтай хамтран дараах үйлчилгээг E-Mongolia системд нэвтрүүлнэ.
Үүнд:
- Нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийн лавлагаа,
- Нотариатаар гэрчлүүлсэн тээврийн хэрэгслийн гэрээ,
- Нотариатаар үйлдэл хийлгэсэн эсэх лавлагаа багтаж байна.
Дээрх үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн системд оруулж цахимжуулснаар гадаад оронд байгаа иргэдийн баталгаажуулж илгээсэн итгэмжлэлийг Монгол Улсад суугаа хүлээн авах төлөөлөгч нь E-Mongolia системээс авах боломж бүрджээ.