Пентагоны тэргүүн Жим Мэттис хэлэхдээ энэ удаагийн ажиллагаанд 2017 оны дөрөвдүгээр сард Сирийн Шарят агаарын баазад өгсөн цохилтоос хоёр гаруй дахин олон зэвсэг ашигласан гэсэн юм.
Жилийн өмнө мөн Башар аль Ассадыг химийн зэвсэг хэрэглэсэн үндэслэлээр тэнгисийн хөлгөөс пуужингийн цохилтоор шийтгэж байв. Тухайн үед химийн зэвсэг хэрэглэснээс гурван өдрийн дараа АНУ 59 ширхэг Томахоук пуужинг Дональд Трампын тушаалаар харвасан юм.
Харин өнөөдрийн цохилтод ямар зэвсэг ашигласан нь тодорхойгүй байна.
Хэрвээ Raytheon компанийн үйлдвэрлэсэн нэг бүр нь $1.4 саяын өртөгтэй Томахоук пуужинг хэрэглэсэн бол өнөөдрийн ажиллагааны өртөг доод тал нь $165.2 саяд хүрэхээр байгаа юм.
Пуужингийн ажиллагаа дууссаны дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Францын ерөнхийлөгч Эммануэл Макронтой утсаар ярьж, Ассадын дэглэм химийн зэвсэг хэрэглэсэн баримт илэрвэл дахин хамтарсан цохилт үзүүлэхээр тохиролцсон тухай Цагаан ордон мэдээлжээ.