Хан-Уул дүүргийн зорилтот бүлгийн иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу дүүргийн Засаг даргын захирамжаар 6, 8, 13, 14 дүгээр хорооны ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй залуу гэр бүл, өрх толгойлсон эхчүүдэд амьдралын нөхцөл байдлыг үндэслэн таван ханатай өргөө цагаан гэр олголоо. Засаг даргын захирамжаар олгосон өргөө цагаан гэрийг тус хороодын Засаг дарга нар болон холбогдох албаныхан гардуулан өглөө. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.