Иргэдийн өргөдөл, гомдол болон албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэхийг үүрэг болголоо
9 сарын 7, 2022

Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар /НЗДТГ/-ын дарга И.Баатархүү Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар, Бодлогын баримт бичгүүдийн 2022 оны хагас жилийн гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээлэл, “Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-ний санал, албан бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлт зэргийг НЗДТГ-ын холбогдох хэлтсийн дарга нар танилцуулав.  Мөн дээрх ажлуудын хүрээнд харьяа байгууллагуудын удирдлагууд санал солилцсон юм.

Уулзалтын төгсгөлд НЗДТГ-ын дарга

  • Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангах,
  • Иргэд болон хуулийн этгээдээс ирүүлж буй өргөдөл, гомдол, албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг харьяа байгууллага, хэлтсүүдэд үүрэг болголоо.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР