Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, эмнэлгийн яаралтай тусламжийн амилуулах суурь тусламж үзүүлэх” онол, дадлагын сургалтыг энэ оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн түргэн тусламжийн төвтэй хамтран зохион байгууллаа.
Сургалтанд Эрүүл мэндийн яамны 70 гаруй ажилтан, алба хаагч хамрагдсан юм.
Гамшиг онцгой байдлын үеийн хариу арга хэмжээ, газар хөдлөлт, гал түймрийн аюулын үед авах арга хэмжээ, амь тэнссэн үед иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх талаар онол, дадлагыг хослуулах хэлбэрээр суурь мэдлэгийг эзэмшсэн үр дүнтэй сургалт зохион байгуулагдлаа.
Холбоотой мэдээ