Нүүрсний хулгайн хэргийг шалгаж буй Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Жагсаалыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн зүгээс турхирсан. Мөн талбай дээр үнэхээр зүрх сэтгэлийн дуудлагаар жагсаж буй иргэд байна, хажуугаар нь захиалгатай, улс төрийн тогтворгүй байдал бий болгохоор зорьж буй, шалгуулж буй хүмүүсийн жагсаал бий гэдгийг дуулгамаар байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагууд Монголын оюутны холбоонд албан тушаал хашиж байсан намтартай байдаг. Б.Ганхуяг өөрөө Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан. Тус холбооны удирдах зөвлөл, ажлын албанд ажиллаж байсан хүмүүс "Эрдэнэс Тавантолгой" ХК-руу олноор орсон байдаг. Тэгвэл, "Эрдэнэс Тавантолгой" ХК-наас Монголын оюутны холбоо болон их дээд сургуулиудын оюутны зөвлөл рүү их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримтыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж байна. Өөрөөр хэлбэл жагсаалыг сарниулах, тогтворгүй байдал үүсгэх, төрийн ордон руу дайрч, хямрал үүсгэх гэсэн жагсагчид байгаа гэдгийг олонг нийт маань мэдэж, хашир хандаасай” гэлээ.