Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Зөв хүүхэд- зөв ирээдүй” дэд хөтөлбөрийн хүрээнд дүүргийн 65, 290 дүгээр цэцэрлэгт хүүхдүүдийн сурч хүмүүжих нөхцөлийг сайжруулах, авьяас чадварыг хөгжүүлэх эко тоглоом, 32 дугаар сургуульд сурагчдын үдийн цай хөтөлбөрийн чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор цайны газрын тоног төхөөрөмжийг Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт хүлээлгэн өглөө. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
Холбоотой мэдээ