Сэрэмжлүүлэг: 11 настай хүү тогтмол усанд живж амиа алджээ
6 сарын 18, 2018


    Энэ сарын 08-ны өдрийн 16.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн шинэ эцсийн ойролцоох тогтоол усанд хүүхдүүд шумбаж байгаад хоёр хүүхэд живжээ.

Живсэн хоёр хүүхдийг тэр хавийн оршин суугчид татан түргэн тусламж дуудаж, хүүхдүүдийн ар гэрийнхэнд нь хэл дуулгажээ. Харамсалтай нь 11 настай хүү эмнэлгийн тусламж авч чадалгүй, газар дээрээ амиа алджээ. Харин нэгэнд нь яаралтай тусламж үзүүлсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь сайжирч байгаа аж. Энэхүү хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Урин дулаан цаг ирж иргэд гол мөрний ойролцоо амарч зугаалах  үедээ архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэн үүнээс үүдэн бага насны хүүхдэдээ хараа хяналт тавиагүй зэргээс үүдэн усанд живэх осолдох дуудлага эрс нэмэгддэг байна. Тиймээс иргэдийг сургууль цэцэрлэг амарсан, амралт зугаалга эхэлсэн  энэ үед хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой байхын ОБЕГ-аас анхааруулж байна