АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ
6 сарын 18, 2018

Намын бүлгүүд хуралдаж энэ долоо хоногт хэлэлцэх асуудлаар санал нэгтгэжээ. АН-ын бүлэг УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаарх Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна.

УИХ-ын гишүүн Д.Мурат Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрч буйгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Хоригийг УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэнэ.