Хөлбөмбөгийн фанатуудын хамгийн баян нь Саудын Араб
6 сарын 18, 2018

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ өнгөрсөн долоо хоногт  Москва хотын Лужники цэнгэлдэх хүрээлэнд ОХУ болон Саудын Арабын шигшээ багын тоглолтоор эхэлсэн билээ. Саудын Арабчууд дэлхийн аваргын тэмцээнийг хоёр удаа өнжисний эцэст энэ жил оролцсон боловч ОХУ-ын шигшээ багт хожигдсон нь харамсалтай.

Гэсэн хэдий ч Sport.ru цахим хуудасны тусгай захиалгаар oneFactor компаниас явуулсан судалгаагаар хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэж буй хөгжөөн дэмжигчдийн хамгийн баянаар Саудын Араб тодорчээ. Хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэхээр нийт 6 мянга гаруй Саудын Арабын зочид хүрэлцэн ирж хамгийн баянд тооцогдож байгаа бол хамгийн ядуугаар Сенегалын хөгжөөн дэмжигчид тодорчээ. 

Тодруулбал: 

Хөгжөөн дэмжигчдийн хамгийн ихээр барьж буй гар утаснуудад: 

·        Apple компанийн iPhone 7 утсыг 10 мянга гаруй хүн,

·        iPhone 6 утсыг 7 мянган хүн,

·        iPhone X утсыг 7 мянган хүн ашиглаж буйг тогтоожээ. 

Саудын Арабын хөгжөөн дэмжигчдийн 20 хувь нь iPhone X ашигладаг болохыг тогтоосон байна.