Бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан хэргээр хоригдоод
байгаа Соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч, яруу найрагч, доктор
Б.Дашзэвэгт холбогдох хэргийг энэ сарын 20-нд хянан хэлэлцэхээр болжээ. Тэрээр өнгөрсөн
оны аравдугаар сарын 1-нд Шадивлан зуслан дахь өөрийнхөө гэрт хөршийнхөө ач
охиныг хүчиндэхээр завдаж үйлдэл дээрээ баригдаж олныг дургүйцүүлсэн.
Энэ хэргээр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхээс Б. Дашзэвэгт 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн яллагдагчаар
татан жирийн дэглэмтэй хорих ангид есөн жилийн хугацаагаар цагдан хорих арга
хэмжээ авсан юм. Мөн давж заалдах шатны шүүх ч шийдвэрийг хэвээр үлдээснээр ийнхүү
шүүгдэгч Б.Дашзэвэг, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нар гомдол гаргаж хянан
хэлэлцүүлэхээр болжээ.
DZ man нэрээр залуустай хөл нийлүүлж, үеийнхнийгээ
залуу сэтгэлгээтэй байхад уриалж байсан тэрээр өдгөө 74 настай билээ.