Улирах өвлийг өнөтэй давж, урин хаврыг угтан бэлгэдэж, азай буурлуудынхаа амар мэндийг айлтган золгохоор алд цэнхэр хадгаа барьж, ахан дүүсээрээ хуран цугласан эрхэм Монголчууд Та бүхэндээ Арван долдугаар жарны Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор үеийн үед шүтэж, үрийн үрд тахих Их Монгол гүрний сүлд их уул Бурхан Халдун хайрханы ивээлд Монгол түмний минь Цагаан сар дэлгэр амгалан, тэгш дүүрэн болж, Монгол зон олон минь сайхан шинэлээрэй!
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ