Эрхэм хүндэт МОНГОЛ ТҮМЭН минь ээ
Туурга тусгаар Монгол эх орныхоо үүх түүх, өв соёл, ёс заншлыг хүндэтгэн дээдэлж, уламжлуулан үлдээх үнэт зүйлээ эрхэмлэн ёсолж буй Та бүхэндээ ирж буй XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх УСАН ТУУЛАЙ ЖИЛИЙН сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Хүннү гүрнээс улбаатай цагаан сүү, цагаан сэтгэлийн бэлгэдэл, ахмад буурлуудаа хүндэтгэн дээдэлж, алдрай балчир үрсээ өхөөрдөн энэрэхийн их ухаан, их хүндлэл болсон Цагаан сарын баяраараа үр хүүхэд, удам судраа нэгтгэн золгож, өрнүүн дэлгэр цэнгэн өнгөрүүлэхийг ерөөе.
Монгол эх орныхоо тусгаар тогтнол, өв уламжлалыг дээдлэн ёслох, монгол хүний оюун санааны дархлаа, хайрлан энэрэх, хүндлэн дээдлэх мөн чанарыг өвлүүлэн үлдээх Цагаан сарын баяр тань өрнүүн дэлгэр, цэнгүүн сайхан байг ээ.
Монгол эх орон минь мөнхөд мандан бадраг.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР