"Оюутан цэрэг" хөтөлбөрт их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнуудыг хамруулна
3 сарын 2, 2023

Цэргийн мэргэжил олгох сургалт болох "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл удахгүй эхлэх гэж байгааг Батлан хамгаалах яам (БХЯ)-наас мэдээллээ. 


Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудад тавигдах шаардлага: 

Нийслэл Улаанбаатар хот дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байх

Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх

2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх

Эрүүл мэндийн даатгал төлөгдсөн байх зэрэг шаардлага тавигдаж байна. 

Энэ жилийн "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэлийн талаар БХЯ-наас маргааш 10:00 цагт ЦДБЭЧ-ийн Соёмбо танхимд хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өгөхөөр болжээ. 


Өнгөрсөн жилийн "Оюутан цэрэг" хөтөлбөрт 1,472 хүн бүртгүүлснээс эрүүл мэнд, биеийн тамирын шалгалтад 490 нь тэнцсэн байна.