Цагдаагийн байгууллагад энэ сарын 24-ний өдрийн 20 цаг 30 минутад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нэгдсэн эмнэлэгт “Мориноос унасан хүүхэд хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тодруулбал тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээллийг өглөө.