Цар тахлын улмаас иргэд цахилгааныхаа төлбөрийг цахимаар төлж байгаа билээ. Ингэж төлсөн тохиолдолд НӨАТ-ын баримтаа хялбар авч болно.
Тодруулбал, хэрэглэгч НӨАТУС-ын буюу Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системд нэвтрэх найман оронтой кодоо my.tog.mn цахим үйлчилгээнд бүртгүүлж, НӨАТ-ын баримтаа хялбараар авах боломжтой хэмээн Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас зөвлөлөө.