УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хурлаар гишүүдийн тоог 126 болгох саналыг өөрчлөхгүйгээр буюу жагсаалтаар 48, тойргоос 78 гишүүн сонгох ҮХӨ-ийг 100 хувийн саналаар дэмжлээ.
Тодруулбал, өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ. Үүнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хороогоор хуулийн төслийн эцсийн хэлэлцүүгийг хийж, УИХ-д оруулан хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг ийнхүү хангаж буй билээ.