НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн
ирэх даваа гарагт манай улсад айлчилна. Тэрээр Ази, номхон далайн орнуудыг
хамран жил бүр зохион байгуулдаг “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа
хэлэлцээ-жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад
оролцох юм. Бан Ги Мүн нь 2006 онд БНСУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж
байхдаа Монгол Улсад айлчилж байв. Түүнээс хойш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн
даргын албыг хашиж байхдаа буюу 2009, 2019 онд манай улсад айлчилж байсан юм.
Түүний хувьд БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд,
Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Бодлого төлөвлөлтийн асуудал эрхэлсэн
орлогч сайд, Гадаад хэргийн сайдын тусгай зөвлөх, Америкийн газрын ерөнхий захирал,
НҮБ-ын Вена дахь төвд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд, НҮБ-ын Ерөнхий
нарийн бичгийн даргын албыг хашиж байв.