Өнөөдөр ихэнх нутгаар 30 градус давж халах
тул болзошгүй наршилтаас сэрэмжтэй байгаарай. Улаанбаатар хотод өнөөдөр +31,
маргааш +32 градус хүртэл халах тул та бүхэн гадуур явах бол наршихаас сэргийлж
дараах зөвлөмжийг уншаарай.
Наршихаас сэргийлэхийн тулд Та
-Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд
багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин
зэрэг хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх
-Нарны малгай өмсөх, нарны
хамгаалалтай шүхэр хэрэглэх
-Шингэн ус сайн уух
-Хурц нартай үед наранд удаан
хугацаагаар явахгүй байх
Дараах шинж тэмдэг илэрч байвал наршсан гэсэн үг
-Бие суларч тамир тэнхээ алдах
-Толгой эргэж, өвдөх
-Биеийн халуун нэмэгдэх
-Цээж багтран амьсгаа цухалдах
-Царайны өнгө цонхийж цайх,
-Бөөлжис хүрч, дотор муухайрах
-Хөлс гарах нь багасах /ихсэх/
-Нүүр чинэрэн улайж, цээж багтран
амьсгаа цухалдах
Хэрэв наршсан бол
-Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн
амруулах, /Сүүдэрт, сэрүүн өрөөнд гэх
мэт/
-Бүлээн шингэн уулгах /чихэртэй ус,
цэвэр ус/
-Хүйтэн жин тавих
-Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих
/мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих/
-Массаж, иллэг хийж, цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй.