ЦЕГ-аас “Эрдэм транс” ХХК-ийн оффис болон нэр бүхий баазуудад нэгжлэг хийхэд 135 автобусны хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогджээ.
“Эрдэм транс” ХХК нь БНСУ-д үйлдвэрлэгдсэн “Хьюндай” маркийн автобусыг оруулж ирэхдээ арлын дугаар, оныг нь засварлажээ. Ингэхдээ “Шинэ автобус оруулж ирсэн” гэж улсын төсвөөс санхүүжилт авч байжээ.