2023 оны зургадугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний шинэ ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан. Энэ дагуу тус ажлын хэсгийн даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилж байв.
Харин ажлын хэсгийн гишүүдэд УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нар багтсан байдаг.
Тэгвэл тэд өнөөдөр /2023.08.29/ 11:00 цагт анхны хуралдаанаа хийхээр товложээ.
Хуралдаанаараа ажлын төлөвлөгөөгөө гаргаж, шинжээчээ томилох шалгуур үзүүлэлтээ гаргана. Мөн нүүрсний сонсгол хэзээ зохион байгуулах талаарх товыг тогтоох аж.