Өнгөрсөн шөнө Мексикийн нийслэл Мехико хотод газар хөдлөлтийн тохиолодол бүртгэгдсэн байна. Энэ үед Хөлбөмбөгийн ДАШТ-ний F хэсгийн эхний тоглолт Герман-Мексикийн халз тулаанаар эхэлж Мексикийн баг өрсөлдөгчөө 1:0 харьцаагаар ялсан билээ. Энэ тоглолтын шууд дамжуулалтыг үзэхээр Мехико хотын төв талбайд 75000 орчим хүн цугларсан гэдгийг “Риа Новости” агентлаг мэдээлсэн юм.
Мехико хотод газар хөдлөлт мэдрэгдсэн нь гоол хийх агшинд сая сая хөгжөөн дэмжигчдийн нэгэн зэрэг үсэрч, дэвхэцсэнээс болсон гэж Мексикийн Геологи, Атмосфер судлалын хүрээлэн үзжээ. Үндэсний шигшээ баг нь гоол оруулах баярт мөчийг харсан Мексикийн хөгжөөн дэмжигчид хөөрч баярласандаа ийнхүү хуурамч газар хөдлөлтийг үүсгэсэн байна.
Мексикчүүд
ирэх Бямба гарагт Ростов-На-Дону хотод Өмнөд Солонгосын шигшээ багтай тоглох
бол Германы баг мөн тэр өдөр Сочи хотод Шведийн багтай өрсөлдөх юм.