БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Засгийн газрын хуралдааны дундуур мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Өргөн хэрэглээний нийлэг нэг удаагийн уутыг 2019 оны гуравдугаар сарын 1-ээс эхлэн худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэрийг хэрэгжилтэд Гаалийн ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавьж ажиллах юм. Жил орчмын өмнөөс энэхүү шийдвэр гаргаж, олон нийтэд зарлаж байгаа нь иргэд болон импортлогчдод эртнээс мэдээлэл хүргэж, бэлтгэлээ хангах боломж олгож байгаа явдал.
БОАЖЯ-наас “Цэвэрхэн наадацгаая” аяныг санаачилж байгаа бөгөөд энэ хүрээнд хийгдэж буй нэг ажил нь Засгийн газрын дээрх шийдвэр. Хандлагаа өөрчилье санаачилгын хүрээнд хийж буй дээрх аяныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, иргэд олон нийт дэмжиж цэвэрхэн наадна гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
Холбоотой мэдээ