Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг сонголоо.
Уг хорооны даргаар ажиллаж байсан Б.Энхбаяр гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар аравдугаар сарын 5-нд томилогдсон юм.
Байнгын хорооны даргыг сонгох тухай тогтоолын төслийг УИХ хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэнээр батлав.