Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан өнгөрөгч лхагва гаригт “орон гэргүй” байх нь гэмт хэрэг хэмээн үзэж хуулийн хэмжээнд хариуцлага тооцох саналыг парламентад илгээсэн байна. Энэ санал нь олонхын саналаар дэмжигдэж, Унгар улсын эрх баригчид үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж хэрэгжүүлэхээр болжээ. Шинэ хуульд дүрвэгчдэд ч хамаатай бөгөөд Унгар улсын нутаг дэвсгэрт хууль бусаар орж ирсэн дүрвэгсдэд хариуцлага тооцох, сэжигтнээр татаж хэрэг үүсгэх хэмжээний хариуцлагын заалтуудыг ч оруулжээ. Мөн гудамжинд амьдарсан хэнийг ч шууд гэмт хэрэгтэн гэж үзэж, хэрэг үүсгэхээр тусгажээ.
Харин үүнийг хүний эрхийг хамгаалагч байгууллага болох Amnesty “Унгар улс, хүний амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна” хэмээн мэдэгджээ.