Монголын тамирчдын өдрөөр спорт заалууд иргэдэд үнэгүй үйлчилнэ
6 сарын 20, 2018

    Монголын тамирчдын өдөр болон Олон улсын олимпийн өдөр энэ сарын 23-нд тохиох билээ. Энэ өдөр Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн спорт заал болон Спортын төв ордны “А” заал бүх нийтэд нээлттэй үйлчлэн гэдгийг МҮОХ, нийслэлийн Биеийн тамир спортын газрын хамтарсан хэвлэлийн бага хурал дээр мэдээлсэн юм.  Дээрх дүүргүүдийн спорт заал энэ сарын 23-ны өглөө 09:00-22:00 цаг хүртэл иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.