Хан-Уул дүүргийн шинэ суурьшлын бус буюу Яармагт хүн амын тоо эрс нэмэгдэж байгаа тул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгч нарт шуурхай хүрч үйлчлэх зорилгоор “ЭКО-АМБУЛАТОРИ” шинээр байгууллаа.
Тодруулбал: Урологи /Бөөр шээсний замын мэс засал/, дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл, боолт, сэргээн засах, уламжлалт эмчилгээ, өдрийн эмчилгээ, хэвлийн эхо, рентген , тархины цахилгаан бичлэг, зүрхний цахилгаан бичлэг, лаборатори /цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, бактериологийн шинжилгээ/ -ийг авна.
ШИНЭЭР НЭЭХ КАБИНЕТУУД:
-Компьютер томографи
-Арьс харшил
-Зүрх судас
-Зүрхний ЭХО
-Халдварт
Иргэд эмчийн үзлэгийн цагаа 1800-0119 дугаараар болон Эмнэлгийн ЦАХИМ бүртгэлээс авах боломжтой.
Хаяг: Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо Яармагийн 1-р буудлын урд талд Нэгдсэн эмнэлэг