Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан шинээр ашиглалтад орсон 14 дүгээр хорооны “Энх Амгалан Өлзийт” өрхийн эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
Тухайлбал иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нэн хэрэгцээтэй зүрх дэмжих аппарат, хүчилтөрөгчийн баллон, хяналтын аппарат, кварцын гэрэл, эмчилгээний сандал, яаралтай тусламжийн аппарат болон өдрийн эмчилгээний өрөөний хэрэгцээт тоног төхөөрөмж багтсан.
Дүүргийн Засаг дарга цаашид дүүргийн зүгээс өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг үе шаттай шийдвэрлэн ажиллана” хэмээлээ.