ЗАСАГ ДАРГА ХУВААРИЙН ДАГУУ ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
11 сарын 29, 2024

/2024.11.29/-ний өдөр дүүргийн Засаг дарга Б.Цэрэн хуваарийн дагуу хүсэлт гаргасан иргэдийг хүлээн авч уулзлаа.

Засаг даргын энэ долоо хоногийн уулзалтаар иргэдийн дэвшүүлсэн асуудлаар санал солилцон зарим асуудлыг холбогдох албан тушаалтнуудын хамт газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.

Мөн зарим иргэдийн тулгамдсан асуудлыг судалж, холбогдох чиг үүргийн дагуу шуурхай шийдвэрлэн ажиллах чиглэлийг холбогдох нэгж, хэлтсийн удирдлагуудад үүрэгдлээ.