Хан-Уул дүүргийн Зам талбайн цэвэрлэгээний 12 байгууллага 11 сарын 25-ний оройн 22:00 цагаас эхлэн халтиргаа гулгаа ихээр үүсдэг байршлууд дээр давсны машинаа байршуулан хүн хүч техникийн бэлэн байдлыг ханган, жижүүрлэн хонож шөнийн 01:30 цагаас эхлэн давс бодис цацан ажиллалаа.
2024.11.26-ны 10:00 цагийн байдлаар 12 байгууллага 204 хүний бүрэлдэхүүн, 25 давсны машин, 57 үлээгч төхөөрөмж, 4 явган замын моторт төхөөрөмж, түрэгч хусагч 8 техник ажиллаж байна.
Дүүргийн хэмжээнд нийт 127.5 тонн давс, 3 тонн бодис цацаж 1645.5 тн давс, 757 тн бодисны үлдэгдэлтэй байна.
Морингийн даваа, Айцын даваа, гүвээтэй хэсэгт замын хөдөлгөөн хэвийн халтиргаа гулгаа үүсээгүй, халтиргаа гулгаанаас сэргийлэн бэлэн байдалд ажиллаж байна.