Самсунг Электроникс компани өчигдөр буюу Баасан гарагт Өмнөд Солонгосын зах зээлд 3G, 4G, WiFi сүлжээгүй, хямд үнэтэй гар утас гаргажээ.
Гадаад ертөнцтэй холбогдох ямар ч аргагүй Galaxy J2 Pro гар утсыг зөвхөн хичээлдээ анхаарал төвлөрүүлэх хүсэлтэй оюутнуудад зориулсан гэнэ. Гэхдээ уг гар утсыг оюутнуудаас гадна интернэтээс залхсан бусад хүмүүс ч сонирхоно гэж тооцжээ.
Энэ бүтээгдэхүүнд дуудлага хийх, мессэж бичих, камераар зураг авах зэрэг үндсэн функцуудыг зөвхөн суулгасан байна.
Мөн оюутнуудад хэрэгцээтэй толь бичигийн апликэшныг суулгаж өгчээ. Арын камер нь 8 Мегапиксел, нүүрний камер нь 5 Мегапиксел чадалтай, 1GB RAM, 2,600 mAh сольж болдог баттерейг мөн суулгасан байна.
Хар ба алтлаг өнгөний сонголттой худалдаанд гарч байгаа Galaxy J2 Pro гар утасны үнэ 199,100 вон ($185) гэнэ.