Уих-ын чуулганаар ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
6 сарын 22, 2018

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хэлэлцэх асуудлын эхэнд “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төсөл зэрэг долоон хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн өнөөдөр Хүнсний тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай болон Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.


    Түүнчлэн Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл, УИХ-ын 2018 оны 45, 47 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр товложээ.