“Таны Facebook-т өнгөрүүлсэн цаг” хэмээх цэс тун удахгүй бидний хэрэглээнд нэвтэрнэ. Уг хэрэглүүр нь таныг Facebook-т хэдий хэмжээний цаг зарцуулж байгааг долоо хоног, өдөр, цагаар хэмжиж, тоймлон үзүүлэх юм байна. “Бид үргэлж хэрэглэгчдийнхээ тав тух, хүсэлд нийцүүлэн өөрсдийн үйлчилгээг чанартайгаар хүргэхээр зорьдог” хэмээн Facebook-ын төлөөлөгч TechCrunch сайтад мэдээлсэн байна. Гэвч уг цэс нь одоогийн байдлаар хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа бөгөөд хэрэглээнд нэвтрүүлэх болоогүй гэнэ.
Энэхүү шинэ цэс нь хэрэглэгчдийг өөрсдийн цагийн хязгаараа тогтоож мөн нотифейкшнээ удирдах боломжтой болгох ажээ. Мөн Apple болон Google компаниуд ч Facebook-ийн шинэ хэрэглүүртэй төстэй өөрийгөө хянах боломжтой хэрэглүүрийг компьютер болон ухаалаг утаснуудад нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ.